ФГБОУ ВО
Уральский государственный университет путей сообщения
(УрГУПС)

Ural State University of Railway Transport
USURT

Личный кабинет

Телефон приемной комиссии: (343) 221-25-25

Бесплатная горячая линия: 8-800-250-42-00

УрГУПС-д тавтай морилно уу!

Уралын зам харилцааны улсын их сургууль нь 1956 онд үүсгэн байгуулагдсан. Тус их сургууль нь Орос ба ХНО-ын мэргэжлийн дээд боловсролын шилдэг зуун байгууллагын нэгд тооцогддог. 2013 онд Их сургуулийн цогцолбор нь олон улсын стандарт ISO 9001-2008 “Чанарын удирдлагын системүүд. Шаардлагууд”-д нийцэж буйн гэрчилгээг авсан болно.

УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) – Уралын холбооны тойргийн тээврийн анхны бөгөөд ганцхан их сургууль нь юм. Дэлхийн хоёр тивийн хоёр холбооны тойргийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Хотын цөөрмийн эрэг дээр 15 га талбай бүхий гайхалтай цэцэрлэгтэй – энэ газар нь спортоор хичээллэх, амрах газар болдог. Газар нутгийн өвөрмөц байршил нь амьдралын эрүүл хэвшилд тустай. Энд зуны улиралд байдарк завь, каноэ завины болон “Луу” ангиллын спортын сэлүүрийн дугуйлангийн сэлүүрчид ирцгээж дасгал сургуулилтаа хийдэг, харин өвлийн улиралд – цаначид, хоккейчид ирцгээдэг.

Их сургуулийн цогцолборын бүх нутаг дэвсгэр дээр Интернет, Wi-Fi үнэгүй үйлчилдэг. Их сургуулийн цогцолборт – спортын орчин үеийн цогцолбор, оюутны хотхоны нутаг дэвсгэр дээр байрладаг оюутны 8-н дотуур байр багтана. 2013 онд их сургуулийн залуу багш нарт болон эрдэмтдэд зориулсан тав тухтай орон сууц  баригдсан.

Тус их сургууль нь шинжлэх ухаан, сургалт, спорт ба урлагт өөрийгөө хөгжүүлэх хамгийн өргөн боломжийг бий болгож өгсөн – уран бүтээлийн 14-н хамт олон, спортын 20-н секци дугуйлан, оюутны  шинжлэх ухааны 12 коллектив ажилладаг. УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) -ийн оюутнууд – нэр хүндтэй тэмцээн конкурсуудэд амжилттай оролцон олон удаа ялагчид болсон. УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн “Урал” барилгын баг нь “Сочи-2014” Олимпийн тоглолтын олимпийн объектуудын барилгыг барьж “Барилгын шилдэг баг” цолыг хүртсэн. Оюутны шинжлэх ухааны коллектив “Formula Student USURT” нь Екатеринбургын түүхэнд анхны уралдааны машиныг зохион бүтээж, түүнийгээ Итали дахь “Formula SAE” олон улсын тэмцээн дээр танилцуулсан. Багийн оролцогчдын бүтээл нь төслийн техник хэрэгжүүлэлтийн хувьд Оросын багуудаас шилдэгт тооцогдсон. Залуу зохион бүтээгчдийн баг гурван жил ажиллахдаа уралдааны гурван машиныг угсарсан бөгөөд тэдгээрээр  олон улсын түвшний инженерийн уралдаануудад амжилттай оролцсон. Тус баг нь 2015 оноос шинэ лабораторид (Fab lab) ажиллаж байгаа ба, тэнд оюутнууд зөвхөн автомашины загваруудыг бүтээдэг төдийгүй, бас өвөрмөц деталиудыг өөрсдөө угсардаг.

Тус их сургууль нь олон улсын хөтөлбөрүүдэд болон инженер-оюутны BEST олон улсын оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Их сургуульд Герман, Итали, Бельги зэрэг орнуудын гадаадын багш нар тогтмол лекци уншдаг. Тэднийг дурьдвал – “Siemens” компанийн (“Хөдөлгөөнт чанао ба ложистик” салбар) тээврийн шийдлүүдийн чиглэлийн захирал Рольф Эпштайн.

Өнөөдөр тус Их сургуульд дэлхийн 15-н улс орны 18 000 гаруй оюутан суралцаж, өндөр мэргэжлийн 1110 гаруй багш нар, түүний дотор шинжлэх ухааны 74 доктор, 330 дэд эрдэмтэн багш нар багшилж байна. Тэдний дунд шинжлэх ухаан техникийн гарамгай зүтгэлтэн, Тээврийн Оросын академийн Уралын бүс хоорондын салбарын гишүүд бий.

Их сургууль нь 6-н факультет, 23-н тэнхим, орчин үеийн шинжлэх ухаан-боловсролын 12 төвтэй. Бэлтгэл курсыг мэргэжлийн дээд боловсролын 4-н мэргэжлээр (13-н мэргэшил), бакалаврыг 17-н чиглэлээр, магистрыг – 17 чиглэлээр, аспирантурыг 17 чиглэлээр болон дээд сургуулийн боловсролын дараахь 27-н хөтөлбөрөөр бэлтгэдэг.

УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) нь газар дээрх шугам сүлжээний өндөр мэргэшлийн инженер-барилгачдыг, төмөр замын тээврийн мэргэжилтэн, мэргэжлийн удирдагчид: эдийн засагчид, ложистикч, ажиллах хүчин удирдах менежер, мэдээллийн системийн зохион бүтээгчдийг бэлтгэдэг.

УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн ректор – Александр Геннадьевич Галкин бол – техникийн шинжлэх ухааны доктор, профессор – “Контакт сүлжээний автоматжуулсан зохион бүтээх системүүд” (САПР КС) шинжлэх ухаан-судалгааны лабораторийн удирдагчдын нэг юм. Лаборатори нь  гадаадын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг, түүний дотор “Siemens” компанитай хамтран ажилладаг. 2002 онд Оросын Холбооны Улсын Зам харилцааны яамнаас УрГУПС-ын ректор А.Г.Галкиныг Тээврийн Оросын шинжлэх ухааны академийн бүс хоорондын Уралын салбарын тэргүүлэгчээр сонгосон.

УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн олон улсын холбооны салбарын холбоо барих хаягууд.

 

2015/2016 оны хичээл жилд оюутнуудыг Дээд боловсролын мэргэшил ба чиглэлүүдээр сургах сургалтын үнэ

УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн толгой дээд сургууль ба салбаруудын 1-р курс

Мэргэжил/бэлтгэлийн чиглэлийн код

Мэргэжил/бэлтгэлийн чиглэлийн нэр

Сургалтын норматив хугацаа (жил)

Сургалтын үнэ, рубль

Семестрийн

Жилийн

Сургалтын бүх хугацааны бүрэн үнэ

Сургалтын өдрийн цагийн мэргэжлүүдээр

23.05.03

Төмөр замын хөдлөх анги

5

40800

81600

408000

23.05.04

Төмөр замын ашиглалт

5

40800

81600

408000

23.05.05

Галт тэргийг хангах системүүд

5

41700

83400

417000

23.05.06

Төмөр зам, гүүр ба тээврийн хонгилын барилга

5

37400

74800

374000

Сургалтын өдрийн цагийн бакалавр бэлтгэх чиглэлээр

38.03.01

Эдийн засаг

4

39800

79600

318400

38.03.02

Менежмент

4

43900

87800

351200

38.03.03

Боловсон хүчнийг удирдах

4

39800

79600

318400

43.03.01

Үйлчилгээ

4

38200

76400

305600

43.03.02

Жуулчлал

4

38200

76400

305600

38.03.06

Худалдаа

4

37800

75600

302400

13.03.02

Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник

4

38000

76000

304000

39.03.01

Социологи

4

30900

61800

247200

23.03.03

Тээвэр-технологийн машин ба иж бүрдлүүдийн ашиглалт

4

39600

79200

316800

23.03.01

Тээврийн процессын технологи

4

38000

76000

304000

27.03.04

Техникийн системийн удирдлага

4

39600

79200

316800

15.03.06

Мехатроник ба робототехник

4

39600

79200

316800

09.03.02

Мэдээллийн системүүд ба технологиуд

4

40900

81800

327200

10.03.01

Мэдээллийн аюулгүй байдал

4

40900

81800

327200

44.03.04

Мэргэжлийн сургалт

4

30900

61800

247200

08.03.01

Барилга

4

39600

79200

316800

20.03.01

Техносферын аюулгүй байдал

4

39600

79200

316800

Магистрт өдрийн цагаар суралцах чиглэлээр

38.04.01

Эдийн засаг

2

37500

75000

150000

38.04.02

Менежмент

2

37500

75000

150000

38.04.03

Боловсон хүчний  удирдлага

2

37500

75000

150000

10.04.01

Мэдээллийн аюулгүй байдал

2

40900

81800

163600

13.04.02

Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник

2

40900

81800

163600

23.04.02

Тээвэр-технологийн газар дээрх иж бүрдэл

2

40900

81800

163600

23.04.03

Тээвэр-технологийн машин ба иж бүрдлийн ашиглалт

2

40900

81800

163600

23.04.01

Тээврийн процессын технологи

2

40900

81800

163600

23.04.06

Мехатроник ба робототехник

2

40900

81800

163600

09.04.02

Мэдээллийн систем ба технологиуд

2

40900

81800

163600

08.04.01

Барилга

2

40900

81800

163600

20.04.01

Техносферын аюулгүй байдал

2

40900

81800

163600

Боловсролын эчнээ хэлбэрийн мэргэжлээр

23.05.03

Төмөр замын хөдлөх анги

6

22500

45000

270000

23.05.04

Төмөр замын ашиглалт

6

28000

56000

336000

23.05.05

Галт тэргийг хангах системүүд

6

22500

45000

270000

23.05.06

Төмөр зам, гүүр ба тээврийн хонгилын барилга

6

22000

44000

264000

Бакалаврт боловсролын эчнээ суралцах чиглэлээр

38.03.01

Эдийн засаг

5

23000

46000

230000

38.03.02

Менежмент

5

23000

46000

230000

38.03.03

Боловсон хүчнийг удирдах

5

23000

46000

230000

43.03.02

Жуулчлал

5

26500

53000

265000

13.03.02

Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник

5

20500

41000

205000

23.03.01

Газар дээрх тээвэр-технологийн иж бүрдлүүд

5

23000

41000

205000

23.03.03

Тээвэр-технологийн машин ба иж бүрдлүүдийн ашиглалт

5

23000

46000

230000

23.03.01

Тээврийн процессын технологи

5

23000

46000

230000

27.03.04

Техникийн системийн удирдлага

5

23000

46000

230000

09.03.02

Мэдээллийн системүүд ба технологиуд

5

23000

46000

230000

08.03.01

Барилга

5

23000

46000

230000

20.03.01

Техносферын аюулгүй байдал

5

23900

47800

239000

Бакалаврт сургалтын эчнээ хэлбэрээр, зайны технологийг ашгиглан суралцах чиглэлээр

38.03.01

Эдийн засаг

5

19990

39980

199900

38.03.02

Менежмент

5

19990

39980

199900

38.03.03

Боловсон хүнийг удирдах

5

19990

39980

199900

43.03.02

Жуулчлал

5

19990

39980

199900

38.03.06

Худалдаа

5

19990

39980

199900

Бакалаврт сургалтын өдрөөр –эчнээ хэлбэрээр суралцах чиглэлээр

38.03.01

Эдийн засаг

4.5

26500

53000

238500

38.03.02

Менежмент

4.5

26500

53000

238500

38.03.03

Боловсон хүчнийг удирдах

4.5

26500

53000

238500

38.03.06

Худалдаа

4.5

26500

53000

238500

43.03.02

Жуулчлал

4.5

24900

49800

224100

Бакалаврт хоёрдахь дээд боловсролоор суралцах мэргэжил ба чиглэлээр

Мэргэшил (эчнээ хэлбэр)

4*

35900

71800

287200

Бакалаврт суралцах чиглэл (эчнээ хэлбэр)

3.5*

35900

71800

466700

Мэргэшил (эчнээ хэлбэр)

4.5*

Сургалтын эчнээ хэлбэрээр мэргэжлээр тогтоосон хэмжээний дагуу

 

Бакалаврт суралцах чиглэлүүд (эчнээ хэлбэр)

4*

Сургалтын эчнээ хэлбэрээр бакалаврт суралцах тогтоосон хэмжээний дагуу